Онцгой эмнэлгийн төв
- HOME
- эмнэлгийн тусгай үйлчилгээ
- Онцгой эмнэлгийн төв
Хавдрын Төв

Хамгийн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламжтай үнэн зөв, шуурхай оношилдог, мэргэжлийн баг хамт олны нягт уялдсан, хамтын тогтолцоотой бөгөөд ая тухтай, төгс эмчлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Хамтарсан оношилгооны дараах мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ зэргийг хувь хүний онцлогт тохируулан хийж, эмчилгээний дараа өвчтөнд тавих хяналт, сахиурын сургалт зэргээр дамжуулан эмнэлгийн найдвартай үйлчилгээг үзүүлж байна.
Төрөлжсөн эм}чилгээний өрөө
Эмчлүүлэгсэд эмнэлгийг тойрч цаг алддаг тавгүйтлийг багасгах үүднээс төрөл бүрийн хавдраар мэргэшсэн эмч нар нэг газар төвлөрөн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Мөн оновчтой шуурхай оношилгоо, эмчилгээ үзүүлэхийн тулд эмнэлэгт ирсэн өдөр эхний үзлэгээс эхлэн мэргэшсэн хавдрын эмчийн эмчилгээ авах хүртэлх 1 цэгийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж чадлаа.