Мэндчилгээ
- HOME
- оршил
- Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг
- Мэндчилгээ
Манай Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг нь Жэ Сэн Ы Сэ үзэл баримтлалын дор хүрэлцэн ирсэн та бүхнийг цэвэр тохилог орчинд тав тухтай эмчлүүлж үйлчлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн өндөр чанартай эмчилгээ, үйлчилгээ хүргэхийн төлөө орчин үеийн эмнэлгийн төхөөрөмж бүхий эмнэлгийн шилдэг хамт олон ажиллаж байгаа гэдгийг батлан хэлж байна.
21 дүгээр зууны эрүүл нийгмийг удирдан чиглүүлэгч, цэвэр тунгалаг, дотно дулаахан Вонгуан Их Сургуулийн Эмнэлгийг бий болгохын төлөө "өвчтөн төвтэй, ирээдүйг бүтээгч, нийгэм дэх сайн дурын үйл ажиллагаа, үр дүнд чиглэсэн 4 чиг баримтлалыг барьж бүхнээс илүүтэй өвчтөн төвтэй, итгэл хүлээсэн эмнэлэг болохын төлөө өнөөдөр ч бас эмнэлгийн хамт олон хамтдаа тус тусын ажил үүргийн хүрээнд бүхий л чадлаа дайчлан ажиллаж байна.
Бүс нутгийн иргэддээ үргэлжийн эрүүл энх аз жаргалтай байхыг хүсэн ерөөж, нутгийн иргэд та бүхэнтэй хамт байдаг олон түмний эмнэлэг байх үүргийг
хэрэгжүүлэх болно.