Онцгой эмнэлгийн төв
- HOME
- эмнэлгийн тусгай үйлчилгээ
- Онцгой эмнэлгийн төв
Робот хагалгааны төв
Хунам, Чүнчон бүс нутагт хамгийн анхдагчаар Да Винчи робот мэс заслыг хийв.
Хунам, Чүнчон бүс нутагт хамгийн анхдагчаар Да Винчи робот мэс заслыг эхлүүлсэн бөгөөд түрүү булчирхайн хавдар, бөөрний хавдар, бамбай булчирхайн хавдар, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн хавдар, зүрхний хавдар гэх мэт төрөл бүрийн хавдрын эмчилгээнд гайхамшигтай амжилтууд үзүүлж байна. Робот мэс засал нь эмч зайнаас робот аппаратыг удирдан мэс засал хийдэг арга бөгөөд роботын 4 гар янз бүрийн өнцгөөр хөдлөх чадварыг ашиглан чичиргээгүйгээр, маш нарийн үйлдлийг хийх боломжтой юм. Мөн робот камераар 10-15 дахин томруулсан, 3 хэмжээст дүрс харагдах тул нарийн мэс засал хийгдэх боломжтой юм. Төрөл бүрийн хавдрыг оновчтой тайрч, өмнө үеийн мэс заслыг бодвол мэс заслын зүслэг бага, гоо сайхны хувьд давуу талтай, хагалгааны дараах хүндрэл бага, хурдан эдгэрэлттэй. Бамбайн булчирхайн хавдрын хувьд сугаар зүслэг хийдэг тул хагалгааны сорви ил харагддаггүй. Түрүү булчирхайн хувьд мэдрэл, цусны судас гэмтэх нь маш бага, шээс гоожимхой болох, бэлгийн сулрал эмгэгийн мэс заслын хүндрэлийг дээд зэргээр багасгаж чадна. Вонгуан Их Сургуулийн Эмнэлэгт хийгдэж буй эдгээр мэс засал нь Эрүүл Мэнд Нийгэм Хамгааллын Яам, Солонгосын Эмнэлгийн тэргүүлэгч шилдэг технологоор шалгарч, хүлээн зөвшөөрөгдсөн болно.