Шинжилгээ тус бүрийн тэмдэглэл
- HOME
- Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн төв
- Шинжилгээ тус бүрийн тэмдэглэл
Эрүүл мэндийн шинжилгээний тэмдэглэл
Шинжилгээний өмнөх өдөр
- Орой 9 цагаас өмнө хөнгөн хооллож, 9 цагаас хойш юу ч идэж болохгүй. (ус, бохь, тамхи зэргээс татгалз)
- Согтууруулах ундаа хэрэглэх болон хэт их идэх, хэт ачаалалтай ажил хийж болохгүй.
- Ходоодны шинжилгээний хариуг улам баттай байлгахын тулд шинжилгээнээс 2 хоногийн өмнө мах, түүхий загас, төмрийн бэлдмэл хэрэглэхээс татгалзана уу.
Шинжилгээ өгөх өдөр
- Өглөө ус, кофе, тамхи, бохь зэргээс татгалзана уу. (цусны эм уудаг хүмүүс эмээ маш бага усаар даруулан уугаарай)
- Та аль болох шинжилгээ өгөх өдрийнхөө үдээс өмнө хүндрэхийг бодоорой.
- Шинжилгээ эхлэхээс өмнө заавал асуулгын хуудсыг бөглөж хүлээн авах дээр үлдээгээрэй.
- Эмэгтэй өвчтөн сарын тэмдэг ирснээс 10 хоногийн дараа шинжилгээ өгөх нь тохиромжтой бөгөөд жирэмсэн эсхүл жирэмслэх магадлалтай үед цацраг идэвхит туяатай шинжилгээ өгөх боломжгүй.
Шинжилгээний дараа
- Зөвлөгөө өгөх: Эрүүл мэндийн шинжилгээний хариу 7-10 хоногийн дараа гарах бөгөөд зөвлөгөө авахдаа урьдчилан цаг авна.
- Шуудангаар хариуг илгээх: Хариундаа биечлэн ирж зөвлөгөө авч чадахгүй тохиолдолд таны зааж өгсөн хаяг руу шуудангаар илгээнэ.
- Эрүүл мэндийн шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээ шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжтай холбогдож эмчилгээг эхлүүлнэ.
- ※ Эрүүл мэндийн шинжилгээний дараа хариуцсан эмч болон сувилагчийн зааврыг даган оройн хоолоо иднэ. Ходоодны дуранд харуулсан тохиолдолд шинжилгээ хийлгэсний дараах өдөр хүртэл ус сайн уугаарай.
Гастроскоп шинжилгээг хийлгэх үед
- Шинжилгээний өмнөх өдрийн орой хөнгөн хооллоод 10 цагаас хойш юу ч битгий идээрэй. (хооллохдоо мэдээж тамхи, сүү, ус, эмнээс татгалзана)
- Шинжилгээ өгөх өдрөө өглөө юм идэлгүй, уруулаа будалгүй биед эвтэйхэн хувцастай ирнэ үү.
- Шинжилгээ өгөх өдрийн өглөө чихрийн шижингийн эм тарианаас зайлсхийж, даралтын эмээ үүрийн 5 цагт маш бага усаар даруулан уугаарай.
- Тромбоцит(Комадин г.м), Аспирины төрлийн эмийн хэрэглээг 3-4 өдрийн өмнөөс зогсоох шаардлагатай. Гэвч, зүрхний хүнд өвчний эмийн хэрэглээг ахлах профессортой зөвшилцсөний үндсэн дээр зогсоох эсэхээ шийдэхийг хүсье.
- Дараах өвчтэй хүмүүс шинжилгээнээс өмнө хариуцсан эмчдээ мэдэгдэхийг хүсье. (зүрхний өвчин, глаукома, пропатын томрол, цусны даралт, гүйлсэн булчирхайн үрэвсэл, астма, сүрьеэ, цус алдалт, цусны өвчин, эмний харшил, жирэмсэн) Шинжилгээний явцад гэнэтийн шаардлагаар эдийн шинжилгээ, тусгай шинжилгээ зэрэг шинжилгээ хийх тохиолдолд тусгай шинжилгээний төлбөрийг нэмж төлөх ёстой.
- Шинжилгээнээс 1 цагийн дараа хооллож болох бөгөөд эдийн шинжилгээ өгсөн хүмүүс хариуцсан эмч болон сувилагчийнхаа зааврыг дагана.
Ходоодоо дурандуулах тохиолдолд
- Шинжилгээний өмнөх өдрийн орой хөнгөн холлоод 10 цагаас хойш юу ч идэж болохгүй. (хооллохдоо мэдээж тамхи, сүү, ус, эмнээс татгалзана)
- Өмнө нь ходоод гэдэсний эмчилгээ хийлгэж байсан, ходоодны мэс засалд орж байсан, эсхүл хоол болон ус залгихад зовиуртай байдаг тохиолдолд ходоодоо дурандуулахаасаа өмнө заавал шинжилгээ авагч эмчид мэдэгдэх ёстой.
- Шинжилгээ явагдах арга нь эм(цагаан өнгийн усан эм)ийг уугаад шинжилгээ авагч эмчийн зааврын дагуу баруун, зүүн тийш биеэ эргүүлж байгаад зураг авхуулна.
- Ходоодны дурангийнцагаан өнгийн эм нь хүний биед хор нөлөөгүй боловч өтгөн хатааж болзошгүй тул шинжилгээний дараа ус сайн уугаарай.