Эрүүл мэндийн шинжилгээний тэмдэглэл
- HOME
- Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн төв
- Эрүүл мэндийн шинжилгээний тэмдэглэл
-
01
Шинжилгээ хийлгэхээс өмнө дор хаяж 6 цаг хангалттай унтсан байх.Нойр дутуу байх нь даралт, зүрхний цохилт, халуун өөрчлөлттэй гарах магадлалтай байдаг. Эмчийн зүгээс аль үзүүлэлт нь.бодит байдал болохыг зөв дүгнэх боломжгүй байх магадлалтай.
-
02
Шинжилгээ хийлгэхээс 12 цагийн өмнөөс эхлэн хоол идэх архи уухыг хориглоно.
-
03
Эм болон архи нь зарим нэг шинжилгээнд нөлөөлөл үзүүлэх учир шинжилгээ өгөх өдрөөс дор хаяж 3 хоногийн өмнөөс эхлэн мах, суши, төмрийн бэлдмэлийг хэрэглэхгүй байх.Хэрэглэсэн тохиолдолд шинжилгээнд орохоос өмнө эмч болон сувилагчид мэдэгдэх.
-
04
Даралтны эм байнга хэрэглэдэг бол эмчийн бичиж өгсөн зааврын дагуу үргэлжлүүлэн ууж болно.
-
05
Архаг өвчтэй болон эрүүл мэндийн талаар асуудалтай бол тодорхой онош гаргуулахын тулд шинжилгээний хариу болон эрүүл мэндийн түүхээ бичих.
-
06
Нөхцөл байдалд тохирсон гар бие чөлөөтэй хөдлөх хувцас өмсөх.
-
07
Эмэгтэй хүний хувьд сарын тэмдэг ирэхээс өмнө болон хойно 10 хоногийн дотор шинжилгээ өгөхөөс зайлсхийнэ үү. Сарын тэмдэг ирж буй үед цусны бохирдлын улмаас шинжилгээний хариу өөрчлөлттэй гардаг учир шээсний шинжилгээ өгөхгүй байх.
-
08
Хөхний тодруулагчтай дижитал апаратаар хөхний хорт хавдарын зураг авахуулах бол сарын тэмдэгийн үед зайлсхийнэ үү. Өвчтөн нь тухайн хугацаа өнгөрсний дараа хөхний тодруулагчтай зураг авахуулах хэрэгтэй.
-
09
Хэрвээ жирэмсэн бол эмнэлгийн ажилтанд хэлж X-RAY шинжилгээгээ цуцлуулна уу.
-
10
Эрүүл мэндийн шинжилгээ нь өдөр бүр 09:00 – 17:30 цагийн хооронд хийгдэнэ.
-
11
Бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээ нь заавал урьдчилан цаг авсны үндсэн дээр хийгдэнэ.