Онцгой эмнэлгийн төв
- HOME
- эмнэлгийн тусгай үйлчилгээ
- Онцгой эмнэлгийн төв
Жонбүг Там}хидалтын эсрэг үйл ажиллагааг дэм}жих төв

Эрүүл Мэнд Нийгэм Хамгааллын Яамнаас удирдан зохион байгуулж буй " 2015онд улсын хэмжээний 17 хот, аймгийн хүрээнд тамхидалтын эсрэг иргэдэд туслах үйл ажиллагаа" ны тухай албан бичигт заасны дагуу Жоллабүг аймагт энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэгч Бүсийн Тамхидалтын эсрэг төвөөр сонгогдон(3 жилийн турш, нийт 2 тэрбум 700 сая воны улсын нэмэлт санхүүжилттэй) орон нутагт тамхины эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн явуулж байна.
Иргэдэд хүрч үйлчилдэг тамхидалтын эсрэг үйлчилгээ
Цаг хугацааны боломжгүй байдал, нийгмийн өрөөсгөл үзэл хандлагын улмаас Эрүүл мэндийн төвийн тамхидалтын эсрэг төвөөр үйлчлүүлж чадахгүй байгаа, тамхи татдаг өсвөр насныхан, эмэгтэйчүүд, оюутнууд зэрэгт хүрч үйлчлэх " Тамхидалтын эсрэг” автомашинтай үйлчилгээг явуулж өсвөр үеийнхний нийгмийн халамжийн зөвлөгөө өгөх төв, аймгийн дээд сургууль, эмэгтэйчүүд ажил үйлчилгээ эрхэлдэг газрууд, олон нийтийн газруудад очиж тамхинаас гарах зөвлөгөө, тамхины эсрэг туслах бүтээгдхүүн зэргийг түгээх гэх мэт цогц үйлчилгээг явуулж байна. 2016 оноос эхлэн “ Тамхидалтын эсрэг том автобус”ыг бий болгон бүс нутгийн иргэдэд тойрч үйлчлэн тамхидалтын эсрэг зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.
Тамхидалтын эсрэг бүлгийн аялал
Өөрийн хүслээр тамхиа хаях боломжгүй хүнд, архаг тамхичдад тамхи үгүйлэх хам шинж хүчтэй илрэх үеийг тохируулан богино хугацаанд бүлгээр нь тамхинаас гарах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчлэх, оношлох, хооллолтын болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг тамхидалтын эсрэг системтэй үйлчилгээ үзүүлж байна. Албан газар, сургууль зэрэг байгууллага болон хувь хүнийг бүртгэн зохион байгуулах замаар насанд хүрэгсэд, өсвөр насныхны тамхинаас гарагчдийн бүлгийг санаачлан тамхиа хаях шийдэл гаргах хүртэл сургалт лекц, эрүүл мэндийн үзлэг(200 000 воны өртөгтэй), тамхидалтын эсрэг туслах хэрэгслийг хэрэглэх аргачлал, сэтгэл зүйн зөвлөгөө, стресс тайлах хөтөлбөр зэрэгт хамруулна. Энэхүү тамхидалтын эсрэг аялал нь мэргэжлийн эмчилгээний хэлбэр(4шөнө 5өдрийн) ба энгийн дэмжих хэлбэр (1шөнө 2өдрийн) гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулагдана.