Өвчтөний зөвлөл
- HOME
- Захиалга / Лавлагаа
- Өвчтөний зөвлөл
Тус гэрээ нь Вонгуан их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч таны хувийн мэдээлэл болон нууцыг Эрүүл мэндийн тухай хууль, мөн Нууцын тухай хуулийн дагуу эмчилгээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг доор заасан зорилгоор цуглуулах, мөн ашиглахыг зөвшөөрч буйг илтгэнэ:
1.Хувийн мэдээллийг цуглуулах, мөн ашиглах зорилго
- Эмнэлэгт хэвтэх, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, урьдчилан бүртгүүлэх, лавлагаа авах болон эмчилгээний зориулалтаар хувийн мэдээллийг баталгаажуулах явц, мөн урьдчилан бүртгүүлж мэдэгдэл авах үйлчилгээ
- Оношлогоо болон эмчилгээнд шаардлагатай үйлчилгээ (зөвлөгөө өгөхөд шаардагдах хувийн мэдээлэл болон эмчилгээний мэдээлэл)
- Эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх, хадгалах, буцаан олгох зэрэг үйлчилгээ
- Эмчилгээний төлбөрийн тооцоолол, тайлбар, баримтыг илгээх, мөн эм/шинжилгээний хариуг илгээх
- Онлайн/оффлайн холбоо, гуравдагч этгээдээр хяналт тавиулах хүсэлт гаргах
- Санал/гомдол зэргийг тань шийдэж өгөхийн тулд холбоо барих боломжийг бүрдүүлэх
- Эмчилгээний чанар, эмчилгээний байгууллагын үнэлгээ, эмнэлгийн үйл ажиллагааны талаарэрх зүйн, захиргааны хариу өгөх
- Сургалт, судалгаанд шаардлагатай хамгийн бага дүн шинжилгээний материал бэлдэх
- Гэр бүлийнхэн гэх мэт хүмүүст өвчний шинж тэмдэг, өвчтөний биеийн байдлын тайлбар, гэмтлийн лавлагаа болон уулзалтын цаг гаргаж өгөх
- 1.2(өмнөх)эмнэлэгээс хүсэлтийн мэдэгдэл(эмчилгээний хүсэлт) хүлээн авсны дараа авсан шинжилгээ болон эмчилгээний түүх зэргийг хүсэлт гаргасан эмнэлэгт илгээж танилцуулах(санал болгох)
- Машины зогсоолтой холбоотой үйлчилгээ
- Цочмог эмчилгээний дараа тохиромжтой зөвлөгөө өгөхийн тулд өмнөх шилжүүлсэн эмнэлэгээс өвчтөний шинжилгээний шаардлагатай хариуг авах
2.Хувийн мэдээлэлд орох зүйлс
- Нэр, хаяг, регистерийн дугаар (Эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмын заалт 14)
- Утасны дугаар, холбоо барих дугаар, эмнэлэгт хэвтсэн баримт, эрүүл мэндийн бүртгэлд заасан зүйлс
- Машины дугаар
3.Хувийн мэдээллийг хадгалах, ашиглах хугацаа
- Эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох хууль журамд заасны дагуу өвчтөний эрүүл мэндийн төлөөх үйлчилгээнд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэдээллийг архивлаж болно.
- Машины дугаарыг өвчтөн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах хүртэл ашиглана.
Дээрх агуулга нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад шаардлагатай хамгийн бага хэмжээний мэдээлэлд суурилсан. Дээрх агуулгад өвчтөн санал нийлэхгүй байж болох бөгөөд тэр тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд өөрчлөлт орох, эсвэл хойшилж болзошгүйг мэдэгдэж байна.
- Та дээрх зүйлсийг зөвшөөрөхгүй байж болно.Хэрэв тийм бол та гөлгөр үйлчилгээ үзүүлэх чадваргүй байж магадгүй юм.
* Энэ нь зайлшгүй шаардлагатай