Онцгой эмнэлгийн төв
- HOME
- эмнэлгийн тусгай үйлчилгээ
- Онцгой эмнэлгийн төв
Арьс, гоо сайхны м}эс заслын төв

Төрөлхийн гажиг, гэмтлээс үүссэн өөрчлөлтийн нөхөн сэргээх пластик, гоо сайхны пластик мэс заслаар үйлчлүүлэгсэддээ инээмсэглэл бэлэглэж байна. Атопи арьсны үрэвсэл, псориаз, арьс цайрах эмгэг, контакт дерматит, харшлын өвчин, үс хуйхны эмгэг, арьсны хавдар, удамшлын гаралтай эмгэг, арьсны нөсөөт эмгэг, арьсны хөгшрөлт гэх мэт арьсны өргөн хүрээтэй эмгэгүүдийг эмчилж байгаа бөгөөд арьсны өөрчлөлтөөр илэрдэг дотрын эмгэгүүдийн оношилгоонд ч бас чухал хувь нэмэр оруулж байна. Сэвх, толбо, нөсөө зэрэг арьс гоо сайхантай холбоотой эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэгддэг лазер, IPL зэрэг орчин үеийн аппаратуудтай бөгөөд арьсны мэргэжилтэн үйлчилгээ үзүүлдэг арьс арчилгааны өрөө ажиллуулж байна.