Өвчтөний үүрэг
- HOME
- оршил
- Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг
- Өвчтөний үүрэг
Өвчтөний үүрэг
Мэдээлэлийн хангамж
- Бид таныг оновчтой зөв эрсдэлгүй эмчлэх үүднээс таны биеийн байдал урд өмнө нь өвчилж байсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, эм болон тарианы харшил зэргийг сайтар мэдэх хэрэгтэй тул энэхүү мэдээллээр сайтар хангах үүрэгтэй.
- Биднийг эрүүл мэндийнхээ талаарх мэдээллээр бүрэн хангах хэрэгтэй ба тэгсний үндсэн дээр бид зөв нөхцөлийг бүрдүүлж эмчилгээг эхлүүлэх болно.
- Таны бие эрүүл мэндийн ямар ч тохиолдлыг бидэнд мэдэгдэнэ үү
- Та өөрийн өвчний тайлан мэдээлэлтэй танилцан хуулбарлан авах үедээ зөв эсэхийг бидэнд мэдэгдэнэ үү
Хүндэтгэл ба боловсон харьцаа
- Та болон таны гэр бүл эргэлтийн хүмүүсийн зүгээс эмнэлгийн бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулалгүй соёлтой боловсон үйлчлүүлж эмч болон сувилагч эмнэлгийн ажилтнуудыг хүндэтгэн харьцана уу.
- Та эмнэлгээр үйлчлүлэх хугацаандаа үүрэг хариуцлагаа огоорон ямар нэг зохисгүй хүндрэл учруулсан тохиолдолд эмчилгээг зогсоох хүртэл арга хэмжээ авах болно.(Жишээлбэл :эргэлттэй холбоотой бодлого)
- өвчтөний аюулгүй байдлйг хангах үүднээс эмнэлгийн журмыг дагана уу.
- Эмнэлгийн тоног төхөөрөмж болон байгууламжинд ариг гамтай хандана уу.
Тамхи татахгүй байх
- Эмнэлэг нь тамхи татахыг хориглосон бүс тул анхаарч хандана уу.
Эмнэлэг дотор
- Та ямар нэгэн үнэт эдлэл авчрахгүй байхыг анхааона уу. Өөрийн хувийн эд зүйлсээ өөрөө харж хандах ба бусдад хариуцлага хүлээлгэхгүй байх ёстой.
- Төлөвлөсөн хугацаанд хүрч ирэх ёстой. Тэгснээр бид шаардлагатай мэс ажилбарыг зөв нөхцөлд хийх боломжтой.
Эмч ба эмчилгээ
- Бүх эмчилгээний эм тариа нь эмнэлгээс олгогдоно.
- Гаднаас болон хувиасаа эм санал болгох шаардлагагүй.
- Гэрээсээ эм авч ирэхийг хориглоно, эсвэл эмчийн зөвшөөрлөөр авч ирнэ. Хэрвээ эмчийн зөвшөөрөлгүйгээр авч ирсэн тохиолдолд буцаах ба эмнэлгийн зүгээс хураан авч хадгалах болно.