Өвчтөний эрх
- HOME
- оршил
- Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг
- Өвчтөний эрх
Өвчтөний эрх
Соёл ба хүндлэл
- Таны нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа хамааралгүйгээр таньд зохих эмчилгээг хийх болно. Та хүндлэл болон асран эмчлүүлэх үйлчилгээгээр бүрэн үйлчлүүлнэ. Таныг хууль бус болон дүрмийн бус үйлдэл гаргасан тохиолдолд хэрвээ та хариуцлага хүлээх чадваргүй бол танай гэр бүлийн зүгээс хариуцлага хүлээнэ,
- Эргэлтийн цагаар та эргэж ирж буй хүмүүстэй чөлөөтэй уулзаж болох ба шаардлагатай үед эргэлтийн бус цагаар ч оруулж болно. Мөн та эргэлтээс татгалзаж ч болно.
- Таны чухал хүсэлтүүдийг бид хүндлэн авч үзэх ба хэлний орчуулга шашинд зориулсан хоол хүнс, нэмэлт бэлдмэл гэх мэт,
- Эмнэлгээр үйлчлүүлж байх үедээ та өөртөө эмчилгээний цагийг тааруулж болно,
- Манай эмнэлэг таны хүсэлтийг хүлээн зөвшөөрч таны шийдвэрийг биелүүлэх болно,Та эмнэлгийн эм тан болон эмчилгээ таалагдахгүй бол татгалзах эрхтэй,
Хувийн нууцлалын хамгаалалт
- Таны өвчний болон эмчилгээний мэдээлэл хувийн нууцлалыг чандлан нууцлах ба үүнд санаа зовох зүйл гаргахгүй болно. Энэхүү бичиг баримтыг хэн нэгэнд зөвшөөрөлгүйгээр дамжуулах дэлгэх худалдах мэт хууль бус үйлдэл гаргахгүй болно.
- Та эмнэлгээс өөрийн өвчний түүх мэдээлэлийг хуулбарлан өгөхийг хүсэмжлэх эрхтэй.
Таны өвчний түүх хавтаст мэдээлэл тань хамгаалагдсан орчинд хадгалагдах болно.
Эмчилгээний талаар тайлбар мэдээлэл
- Өвчтөн та эмчилгээний арга, түүний үр дүн зэргийн мэдээллийг өөрийн ойлгож болох хэл дээр тайлбар авах боломжтой. Үүнд гарч болох эрсдэл тусламж эмчилгээ гэх мэт мэдээллүүд орсон болно.
- Та эмчлэгч эмч нарын тухай мэдээлэл авах бүрэн эрхтэй.
- Та энэ мэдээллүүдийг авснаар өөрийнхөө эмчилгээг сонгох боломжтой болно.
- Та өөрийнхөө өвчний талаархи тайлбар мэдээллийг хэзээ ч хэлж тайлбарлуулах боломжтой.
- Өвчтөн нь эрүүл мэндийн эрх зүйн хүрээнд эмчилгээг зогсоох эрхтэй. Гэхдээ эмч өвчтөнг зайлшгүй эмчлүүлэх шардлагатай байгааг хичээнгүйлэн тайлбарлаагүйгээс эмнэлгээс явах шийдвэр гарган түүнээс улбаалан өвчний байдалд гарсан үр дагаварын хариуцлагыг хүлээх ба өвчний үр дагаварыг сайтар ойлгуулан ухамсарлуулна.
Төлбөр тооцоо, урьдчилгаа
- Өвчтөн таны төлбөрийн асуудал шийдэгдсэн даруйд эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэл очих болно.Таны эмчилгээний өөрчлөлтөөс хамааран анхны төлбөрт өөрчлөлт гарч болох ба эмчилгээнд анагаах ухааны зүгээс жаахан ч гэсэн өөрчлөлт хийх шардлагатай болбол холбогдох асуудлыг харилцан ярилцаж танилцуулах болно.
- Өвчтөн нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаагаа хүсэх эрхтэй.
Гарч болзошгүй эрсдэлийн хамгаалалт
- Өвчтөн та эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой бүхий л асуудлаа албан бичгээр өгөхийг хүсч болно. Мөн өвчтөн та болон танай ар гэрийнхэн асрамжлагч өвчтөний биеийн байдал асаргаатай холбоотой бүхий л зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй ба тэгэхийн тулд ахин дахин асууж тайлбар авах эрхтэй.
- Эмчилгээний зааврын дагуу эмч сувилагч эмнэлгийн ажилтнууд үйлчлэх ба өвчтөний аюулгүй байдлын үүднээс эмчилгээнд саад учруулалгүй дагах хэрэгтэйг анхаарна уу.
- Та амбултор, эмч сувилагч эмийн сан гэх мэт шаардлагатай үйлчилгээний холбоо барих утас зэрэг мэдээлэлийг авах эрхтэй.