Вонгуан Их Сургуулийн Эм}нэлгийн өнөөдөр
- HOME
- оршил
- Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг
- Вонгуан Их Сургуулийн Эм}нэлгийн өнөөдөр
Вонгуан Их Сургуулийн Эм}нэлгийн өнөөдөр
Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг нь Вон Буддизмын “Жэ Сэн И Сэ” үзэл баримтлалыг чиг болгон 1980 онд байгуулагдсанаасаа хойш амь насны эрхэм үнэ цэнийг бүтээж, ард түмний эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулахын төлөө хичээнгүйлэн зүтгэж ирлээ.
Өнөөгийн байдлаар дотрын чиглэлийн тасгууд (16), мэс заслын чиглэлийн тасгууд (14), эмчилгээний туслах тасгууд (8), нийт 38 тасаг, өвчний онцлогт тохирсон нарийн мэргэжлийн 12 төрөлжсөн төв, Да Винчи робот мэс заслын төхөөрөмж, хамгийн сүүлийн үеийн КТ-ийн аппарат гэх зэрэг эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өвчтөнд төвлөрсөн, хувь хүний онцлогт тохирсон эмчилгээ, үйлчилгээг явуулж байна.
Мөн түүнчлэн Эрүүл Мэнд, Нийгэм Хамгааллын Яамны "Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл"-ээр итгэмжлэгдэн Бүсийн Зүрх, тархины судасны эмгэгийн төв, Нярайн эрчимт эмчилгээний бүсийн төв, Жонбүг бүсийн Гэмтэл судлалын төв, Бүсийн Яаралтай тусламжийн төвөөр тус тус сонгогдож Яаралтай тусламжийн эмч-нисдэг тэрэгтэй болсон зэрэг амжилтууд нь бидний шилдэг чанарыг батлан харуулж байна. Цаашдаа өвчтний эрүүл мэнд аз жаргалыг дээдлэн үйлчлүүлэгсдийн итгэл хүлээсэн эмнэлэг болохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно.
Хэтийн зорилго
Удирдлага, менежментийн чиг баримтлал
- Өвчтөн төвтэй
- Түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээ · Амь насыг дээдлэх · Итгэл төрүүлсэн эмнэлэг · Баяр хөөр бэлэглэгч эмнэлэг
- Ирээдүйг бүтээгч
- Эмч нарыг төрөлжүүлэн мэргэшүүлэх · Европ болон уламжлалт эмчилгээг хослуулах · Судалгаа хөгжүүлэх · Эмнэлгийн орчинг сайжруулах
- Сайн дурын үйл ажиллагаа
- Хайр хэрэгжүүлэх · Ард түмэнтэйгээ хамтдаа байдаг эмнэлэг
- Үр дүнд чиглэсэн
- Удирдлага, менежментийн шинэчлэлт · Шинэчлэлийн салхи салхилсан эмнэлэг